Архангай аймаг Тэрхийн гол дээрх бетонон гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Зам, тээврийн сайдын тушаалд уг гүүрийг 2016 оны долоодугаар сарын 3-ны 00:00 цагаас эхлэн засварлаж дуусах хүртэл хугацаанд бүрэн зогсоохоор заажээ.
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замаар зорчих хүмүүс Тэрхийн голын гүүрээр гарч таардаг. Гэтэл тус гүүрэнд өнгөрсөн тавдугаар сард гэнэтийн эвдрэл гарч, зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийж байсан юм. Харин энэ удаа хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоолоо. Тиймээс Тэрхийн голын гүүрээр нэвтэрч орон нутгийг зорих иргэд өөр бусад чиглэлийг сонгож явахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
А.Аялгуу