АСЕМ-ын Залуучуудын чуулганд шилдгүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.07.02-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын Залуучуудын чуулганд шилдгүүд оролцоно

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын чуулган энэ сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлсэн байна.

Чуулганаар улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэнэ.  Мөн АСЕМ-ын гишүүн улсууд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохиохоор болжээ.

АСЕМ-ын Залуучуудын Чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан юм.  Ингэхдээ их, дээд сургуулийн оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдгээрээ онцлогтой.

Уг чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо  ажиллаж, Ази, Европын сан, Гадаад Хэргийн Яам хамтран зохион байгуулна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж