Бангладешийн Даха хотын төв хэсэгт орших кафед буутай этгээдүүд Баасан гаригийн орой /2016.07.01/ гал нээн, дотор байсан гадаадын дипломатууд болон дотоодын иргэдийг барьцаалав. Мөн япон иргэд байгаа аж.
Хотын Цагдаагийн газрын гүйцэтгэх комиссар Жасим Удины хэлж буйгаар зарим хүмүүсийг аварсан гэх боловч яг хэдэн хүнийг аварсан нь тодорхой бус байгаа аж.
Харин Японы хэвлэлийн бага хурлаар холбогдох албаныхан 12 хүн аврагдсан хэмээн мэдээлжээ. Яг хэдэн япон иргэн барьцаалагдсан нь тодорхойгүй байгаа боловч албаныхан илүү мэдээлэл цуглуулахын төлөө ажиллаж байна хэмээн Сайд нарын танхимын дарга Койчи Хагиуда хэлэв.
Фуяад Мунайм гэх гэрч Баасан гаригийн орой хүмүүс барьцаалагдахаас өмнө Холий Артизан Байкеригийн ойр хавиас 10 минутын турш их бууны гал нээх чимээ сонсогдсон гэв.
Хэвлэлийн мэдээлснээр Дахагийн халдлага гарсан ресторан луу цагдаа нар довтолсон. Зэвсэглэсэн террористүүд дипломат бүсэд байрлах кафед 20 хүн барьцаалсан байгаа аж
Хүмүүсийг баасан гарагийн оройноос хойш барьцаалсан бөгөөд цагдаа нартай буудалцсаны улмаас 2 цагдаагийн ахлах ажилтан амь үрэгдэж, 40 хүн шархадсан байна.
ИУ-ын улсын хэвлэл мэдээллийн агентлаг болох Амакын мэдээлж буйгаар Исламын бүлэглэлийн халдлага хэмээн зарласан боловч АНУ-ын холбогдох албаны хүмүүс үүнд эргэлзэж байгаа аж
Г.АНУДАРЬ