Анхдугаар чуулганы бэлтгэл хангаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.07.02-нд нийтлэгдсэн

Анхдугаар чуулганы бэлтгэл хангаж эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 5-нд хуралдуулахаар болсон.

УИХ-ын Тамгын газар анхдугаар чуулганыг хийх бэлтгэл хангаж эхэлжээ.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН УИХ-д 65 суудлыг, Ардчилсан нам ес, МАХН нэг суудлыг авсан бол бие даагчийг төлөөлж, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ганцаараа сонгогдсон.

Олонх болсон нам чуулганы танхимын зүүн жигүүрийн суудалд тухалдаг бол цөөнхийн бүлэг баруун жигүүрт байрладаг. Энэ удаагийн сонгуульд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан учраас суудлыг хэрхэн зохицуулж байрлуулах вэ гэдгээс эхлээд нэлээд ажил ундарч буй сураг байна.

Мөн шинээр сонгогдсон гишүүдийн ажлын өрөөг хуваарилах зэрэг ажил ч эхэлжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж