Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.07.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ?

Эзэмшиж байгаа хөрөнгөөрөө дэлхийн эдийн засгийг ч ганхуулах хэмжээний 50 хүнийг бид та бүхэнд цувралаар танилцуулж байна. Эдгээр хүмүүс нь Австрали, Испани, Мексик улсын жилийн ДНБ-ээс ч илүү, дангаараа нийт 1,46 триллион долларыг бүрдүүлж байна.

Хамгийн сүүлд гарсан энэхүү 50 жагсаалтын 29 нь АНУ-ын тэрбумтнууд байхаас гадна, Хятад, Энэтхэг тэргүүтэй бусад улсын хөрөнгө оруулалт, технологийн салбараас төрсөн тэрбумтнууд багтжээ. Та энэхүү жагсаалтыг эвдэхийн тулд дор хаяж 14,3 тэрбум долларын хөрөнгөтэй байх шаардлагатай юм. Эдгээр хүмүүсийн ихэнхи нь төрөхөөсөө баян төрсөн хүмүүс биш гуравны хоёр нь өөрийн хүчээр дэлхийн хамгийн хүчирхэг компаниудыг үүсгэн байгуулж чаджээ.

Ингээд технологийн ноёрхогчдоос худалдаа, хөрөнгө оруулалтын мангасууд хүртэлх гүн гүнзгий халаастнууд бүхий хамгийн баян 50 хүмүүсийг жагсааж байна.

Энэ удаа сүүлээсээ тавд орох 4 эрхэм, 1 хатагтайг танилцуулж байна.


50. АЛИКО ДАНГОУТ

Хөрөнгө: 14.3 тэрбум доллар

Улс: Нигер

Салбар: Төрөлжсөн хөрөнгө оруулалт

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Дангоут Группын үүсгэн байгуулагч

20 настайдаа анх авга ахаасаа мөнгө зээлэн бараа таваар болон цемент, барилгын материал борлуулах бизнесээ эхлүүлжээ.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үеэр тэрбээр машин импортлон, бизнесээ өргөжүүлж чаджээ. 4 жилийн дараа буюу 1981 он гэхэд  газрын тос, газ, төмөр, хуванцар үйлдвэрлэл харилцаа холбоо, тээвэр зууч, үл хөдлөх хөрөнгө, хүнс зэрэг төрөлжсөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Дангоут группыг үүсгэн байгуулсан байна. Тэрбээр мөн Замба, Сенегал, Танзан, Өмнөд Африкт цементийн үйлдвэр эзэмшдэг.

Мөн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг Дангоут Сангийн дарга бөгөөд өдрийн  12,000$-ийг ядуусыг хооллоход зарцуулдаг аж.


49. ЖАЙМС САЙМОН

Хөрөнгө: 14.3 тэрбум доллар

Салбар: Хөрөнгө Оруулалтын Сан (Hedge fund)

Улс: АНУ

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Renaissance Technologies-ийн үүсгэн байгуулагч

Өөрийн математикийн ур чадварт тулгуурлан хөрөнгө оруулалтын салбарт хувьсгал хийхээсээ өмнө “тооны хаан” Жаймс Саймонс Вьетнамын дайны үеэр АНУ-ын батлан хамгаалах хүчинд код тайлагчаар ажиллаж байсан. Хожим нь тус дайныг хэвлэлд шүүмжилснээр халагдсан аж.

1978 он хүртэл тэрбээр Stony Brook их сургуулийн математикийн танхимын тэргүүлэгчээр ажиллаж  байсан бөгөөд түүнээс хойш өөрийн математикийн мэдлэг дээр суурилан худалдааны фирмээ байгуулжээ. Энэ фирм нь өнөөдөр Renaissance Technologies гэдэг нэртэй бөгөөд дотроо олон жижиг  сангуудаас бүрдсэн нийт 65 тэрбум доллар бүхий менежментийн хөрөнгөтэй юм.

Саймон үргэлж ТОМООР мөрөөддөг хүн байв. 10 жилийн өмнө 100 тэрбум долларын мөнгийг зөв зарцуулж чадна хэмээн өөрийгөө олон нийтэд зарлаж байсан бол түүнийхээ зөвхөн 10 хувийг нь хөрөнгө оруулалтын сандаа ашиглаж байгаа юм. Одоогоор энэ сан нь 10,5 тэрбум долларын менежменттэй ажилладаг аж.


48. ЛАУРЕНЕ ПОВЕЛЛ ЖОБС

Цэвэр орлого: 14.1 тэрбум доллар

Нас:52

Улс: АНУ

Салбар: Медиа

Хөрөнгийн эх үүсвэр: Өв залгамжлагч, Disney

Steve Jobs-ийн эхнэр Лаурене Повелл Жобс нь  Apple-ийн 5,5 сая хувьцаа болон The Walt Disney-н хувьцааны 7,3% -ийг эзэмшдэг. Эдгээр хувьцаанууд нь 2011 онд Steve Jobs-ийг нас барсаны дараа 3 дахин өссөн бөгөөд 12 тэрбум доллар цэвэр ашгийг үзүүлжээ. Энэ нь Лауреннийг тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болгосон юм.

Хэдийгээр тэрбээр нөхрийнхөө буянаар баяжсан мэт олонд танигдсан боловч Лауррен өөрийн гэсэн карьерийн замналтай байжээ.  1991 онд Станфордод магистрын зэрэг хамгаалахаасаа өмнө Wall Street for Merrill Lynch болон Goldman Sachs ажилладаг байжээ. Steve-тэй гэрлэснийхээ дараа өөрийн органик хүнсний Terravera нэртэй компаниа үүсгэн байгуулсан.

Өнгөрсөн 10-р сард тэрбээр Аарон Соркины бүтээсэн “Steve Jobs” кинонд түүний нас барсан нөхрийг хүйтэн хөндий цэвдэг байдлаар гаргасан худал, хуурмаг кино болсон хэмээн шүүмжилсэн. Мөн энэхүү кино төслийн эсрэг байсан бөгөөд Леонардо Ди Каприо болон Кристиан Бэйл-ийг уг кинонд тоглохоос татгалзахыг удаа дараа шаардаж байжээ.


47. ЛЕЙ ЖУН

Хөрөнгө: 14.1 тэрбум доллар

Нас: 45

Улс: Хятад

Салбар: Технологи

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Xiaomi

21-р зууны Хятад тэрбумтнуудын адил Лэй Жун технологийн салбараас 14,4 тэрбум ам. доллар олжээ. Тэрбээр Xiaomin  ухаалаг гар утсыг бүтээсэн бөгөөд энэ нь Хятадад хамгийн том,  дэлхийд 4-т эрэмблэгдэх хамгийн том ухаалаг гар утасны борлуулагч болсон юм.

Лей коллежоо төгссөнийхөө дараа АНУ-ын Microsoft компанитай дүйцэхүйц Хятадын программ хангамжийн Kingsoft компанид ажилд орсон.Ажиллах хугацаандаа 2007 он хүртэл ахлах технологийн мэргэжилтэн, ерөнхийлөгч, CEO болтлоо албан тушаал ахижээ.

2010 оноос  хөрөнгийн чиглэлээр ажиллаж байх үед нь  Хятадын нөлөө бүхий бизнес эрхлэгчид болон Хятадын Google-ийн удирдлагууд Xiaomi-ийг бүтээсэн аж. Лей 2011 онд Kingsoft-ийн захирлаар томилогдож, дээрх 2 компанийн хамтран бүтээсэн тус утсанд  cloud-storage буюу (үүлэн хадгалалт) ханган нийлүүлэхээр болжээ.

Xiaomin нь одоо Хятадын Apple болсон бөгөөд үнэ цэнээрээ дэлхийд 2-т эрэмбэлэгдэх 46 тэрбум долларын хөрөнгө бүхий хувийн технологийн компани  болсон юм.


46. ЧАРЛИ ЭРГЕН

Хөрөнгө: 14.5 тэрбум доллар

Нас: 62

Улс: АНУ

Салбар: Медиа

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Dish Network

1980 онд өөрийн үүсгэн байгуулсан телевизүүдийг хиймэл дагуулаар хангагч Dish Network-аас 4 жил хол байсны эцэст өнгөрсөн хавар Чарли эргэн компанидаа CEO болон эргэн ирэв. Гэхдээ энэхүү эргэн  ирэлт нь төдийлөн таатай үе байгаагүй бөгөөд компани маш олон хэрэглэгчээ алдаж эхэлсэн үе байсан юм.

Энэ үед сүлжээний хамгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр энэхүү хүнд байдлаас гарч чаджээ. Өнгөрөгч нэгдүгээр сард  хэрэглэгчид сард ердөө 20$ төлөөд интернетээр өөрсдийн хүссэн сувгууд болох ESPN, Food Network гэх зэрэг дуртай сувгуудаа үзэх боломжоор  Sling TV-г нэвтрүүлсэн юм. Хэдийгээр Sling TV нь Dish-ийн гарын үсэг болсон бүтээгдэхүүнээс 180 градусаар өөр боловч хэрэглэгчдийг татаж чаджээ.


45. РЭЙ ДАЛИО

Хөрөнгө: 16.3 тэрбум

Нас: 66

Улс: АНУ

Салбар: Хөрөнгө Оруулалтын сан

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Bridgewater Associate

Түүний үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан нь дэлхийн хамгийн томдоо орох бөгөөд 154 тэрбум долларын хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдэг.

Далио нь сүүлийн үед мөнгө болон зөвлөгөө өгөх тал дээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Тэрбээр Giving Pledge-ийг худалдаж авсан бөгөөд буяны үйлст хөрөнгийнхөө ихэнхи хэсгийг зориулна гэж амлажээ.

Өнгөрсөн жил тэрбээр “Хөрөнгө оруулалтын нууц” нэртэй 30 минутын бичлэгээ Youtube дээр хуваалцжээ. Энэхүү бичлэгийг 2 сая удаа үзсэн байна.

Түүний 123 хуудастай мөнгөний менежмент болон манлайллын тухай гол зарчмыг агуулсан гарын авлага нь хөрөнгө оруулалтын ертөнцийн “библи” болон хувирчээ.

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж