Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй "Чингис хаан" гран при тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Олимпийн өмнөхөн болж буй тус тэмцээнд дэлхийн 13 орны 134 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 тамирчин оролцож байгаа бол БНХАУ 23, ОХУ 14, Азарбайжан 9, Япон 7, БНСУ-аас 6 тамирчин ирсэн нь хамгийн олон бүрэлдэхүүнтэй багийн нэг болж байна.
"Чингис хаан" гран при тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын жингийн барилдаан болох юм.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Энэ өдөр манай жүдочид дөрвөн жинд алтан медаль хүртсэн бол Японы багаас нэг аварга төрсөн. Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дараалан тус тэмцээнд аваргаллаа. Мөн эмэгтэй 48 кг-ын жингийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар үлдсэн. Хоёр бөх он гараад гурван удаа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг хожсон юм. Тэгвэл энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж, аваргаллаа.
ДҮН:
Эрэгтэй:
60 кг: 10 бөх
- Алтан медаль: Д.Амартүвшин
- Мөнгөн медаль: Н.Сэр-Од
- Хүрэл медаль: Д.Баярмагнай, Д.Маммадсоя Азербайжан
66 кг: 9 бөх
- Алтан медаль: Д.Алтансүх
- Мөнгөн медаль: А.Батсуурь
- Хүрэл медаль: А.Жереб Словени, Асхат ТелмановКазахстан
Эмэгтэй:
48 кг: 10 бөх
- Алтан медаль: М.Уранцэцэг
- Мөнгөн медаль: Г.Отгонцэцэг Казахстан
- Хүрэл медаль: Б.Хорлоо, Ю.Моризаки Япон
52 кг: 11 бөх
- Алтан медаль: Мако Үчио Япон, 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл
- Мөнгөн медаль: Ч.Аззаяа
- Хүрэл медаль: Б.Бат-Эрдэнэ, Т.Сикич Хорват
57 кг: 11 бөх
- Алтан медаль: Л.Энхрийлэн
- Мөнгөн медаль: М.Ишикава Япон, 2013 оны Азийн аварга
- Хүрэл медаль: Ким Минжу БНСУ, А.Лески Словени тус тус медалийн тавцанд зогслоо.
ХОЛБООТОЙ ЛИНК:
Ч.БОЛОР