
E.coli нянгийн улмаас гарсан гэдэсний өвчнөөр Европт 540 гаруй хүн нас бараад байгаа юм. Эхлээд нянгийн эх сурвалж нь Испанийн өргөст хэмх гэж герман мэргэжилтнүүд тогтоосон ба үүний дараа европчууд Испанитай байгуулсан олон гэрээнээсээ татгалзсан байлаа.
“Ногооны дуулианы” улмаас Испанийн хөдөө аж ахуйн салбарын алдагдал долоо хоногт 200 сая евро хүрч магадгүй болсныг хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэгчид ба экспортлогчдын Испанийн холбооноос мэдээлж байна.
Ш.МЯГМАР