Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шат Гуам улсад болж байна. Энэхүү өрсөлдөөнд БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы арал болон Монгол Улсын багууд өрсөлдөж буй.
Манай шигшээ баг эхний тоглолтоо зургадугаар сарын 30-ны өдөр Макаогийн багтай хийж, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл хоёр дахь шийдвэрлэх тоглолтоо маргааш буюу долдугаар сарын 2-ны өдөр Тайваны багтай хийх юм. Одоогоор хүснэгтийг Тайвань 3 оноотой тэргүүлж байгаа бол Макао, Монгол 1 оноотой удаалж байна.
ДҮН:
- VI.30: Макао – Монгол –2:2
- VI.30: Тайвань – Хойд Марианы арал 8:1
- VII.02: Хойд Марианы арал – Макао
- VII.02: Монгол – Тайвань Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ
Ч.БОЛОР