Анхдугаар чуулганы товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Анхдугаар чуулганы товыг зарлалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны дүн гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

-Улсын Их Хурлын ээлжит буюу долоо дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. Сонгуулийн дүнг албан ёсоор Ерөнхийлөгчид хэзээ хүргүүлсэн бэ?

-Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо сонгогдсон гишүүддээ түр үнэмлэхийг нь олгосон. Түүнийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор сонгуулийн дүнг айлтгасан.

-Тэгвэл хуулийнхаа дагуу Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн анхдугаар чуулганыг зарладаг. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн хэзээ тангараг өргөх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 4, УИХ-ын тухай хуулийн 14.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар зарлигаар УИХ-ын 7 дахь сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлосон байгаа.

-Танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж