Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн медальтнууд тодорно. Шигшээ барилдаан 17.00 цагаас эхлэх бөгөөд http://judolive01.lb.judobase.org/live/ шууд дамжуулж байна. Мөн https://www.facebook.com/ijudo хуудсаар үзээрэй.
Эрэгтэй 60 кг-ын финалд Д.Амартүвшин, Н.Сэр-Од, 66 кг-д Д.Алтансүх, А.Батсуурь нар шалгараад байна. Мөн эмэгтэй 48 кг-ын аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, наймд бичигдэж буй Г.Отгонцэцэг нар үлдээд байгаа. Харин Японы хоёр эмэгтэй жүдоч финалд үлдээд байна.
Холбоотой линк:
- https://www.facebook.com/ijudo
- http://www.ippon.org,
- https://www.judobase.org
- http://judolive01.lb.judobase.org/live/
Ч.БОЛОР