Туркийн халдлагыг “ИУ” үйлджээ

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Туркийн халдлагыг “ИУ” үйлджээ

Туркийн засгийн газраас Ататурк онгоцны буудалд гарсан террорист халдлагыг Исламын бүлэглэлийн заавраар үйлдсэн гэх баттай нотолгоог олсон бөгөөд уг халдлагыг эртнээс төлөвлөсөн нь тодорхой болсон аж.

Эхний дэлбэрэлт нь онгоцны буудлын 2-р давхарт зорчигч үдэх танхимд, хоёр дахь дэлбэрэлтийн нэг нь зорчигч хүлээн авах танхим, нөгөөх нь орох хаалганы гадна болжээ.

Холбогдох албаныхан террористүүд Орос, Укбезстан, Киргизтан гаралтай хүмүүс байсан гэх бөгөөд Исламын бүлэглэлийн өмөг түшиг болсон Сирийн Раккагаас сарын өмнө Туркд ирсэн байжээ. Энэ үеэр халдлагад ашигласан бөмбөг дэлбэлэх хантааз болон тэсрэх бөмбөгийн авчирсан аж.

Террористүүд Истанбулын Фати дүүрэгт байр түрээсэлж байсан бөгөөд нэг нь пасспортоо орхисон байсан аж.

Тэдний түрээсэлсэн байрны оршин суугч, нэрээ нуухыг хүссэн гэрчийн мэдээлснээр террористуудын байрласан өрөөний хөшиг үргэлж хаалттай байсан бөгөөд химийн бодисын үнэр хэдэн өдрийн турш үнэртсэн гэв.

CNN-ний ажилтан, “Исламын Бүлэглэл: Террорист армийн доторх ертөнц” номын зохиогч Майкл Виэсссийн хэлж буйгаар

-“Исламын бүлэглэлийн хамгийн дээд зэргийн (баталлион) их бууг Узбек буу гэдэг. Исламын бүлэгтэй дайтаж байсан хэнээс ч асуухад хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын дайчид ихэнхдээ байлдаанд хэрцгий нэгэн байдаг бөгөөд эцэст амь үрэгддэг гэж хариулна”гэв.

Мөн түүнчлэн CNN-ний үндэсний аюулгүй байдлын аналист Петер Бергений хэлж буйгаар,

-Истанбулын халдлага Исламын бүлэглэлд хуучин зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан улсаас гаралтай цэрэг, удирдагчид байх боломжтой гэдгийг харууллаа.

Түүний тооцоолж буйгаар Исламын бүлэглэлийн 7000 цэргийн 2000 нь орос гаралтай дайчид байгаа аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: СNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж