Исландад “Тамын хаалга” нээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Исландад “Тамын хаалга” нээгдэж байна

Исландад дундад зууны үеэр “Тамын хаалга” гэгдэж байсан Гекла (Hekla) галт уул идэвхжсэн байна. Галт уулын хэвлийд магмагийн хөдлгөөн явагдаж байгааг багаж төхөөрөмж бүртгэж авчээ.

Исландын өмнөд нутгийн Гекла галт уул сүүлийн гурав хоногт ер бусын идэвхтэй байна. Исландын их сургуулийн эрдэмтэд галт уул хэзээ хэзээгүй дэлбэрэх гэж байна хэмээн үзэв. Гэхдээ тэр нь заавал  өнөө маргааш гэсэн үг биш гэнэ.
Гекла галт уулын дэлбэрэлт нь маш богино хугацааны дараа халуун хайлмаг урсгадагаар онцлогтой гэнэ. Мөн энэ галт уул Исландад хамгийн идэвхтэй гэж тооцогддог бөгөөд дэлбэрэлт нь арван жилд нэг удаа болдог ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж