Ливийн босогчид стратегийн чухал хотыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Ливийн босогчид стратегийн чухал хотыг эзлэв

Ливийн босогчид долдугаар сарын 6-ны өдөр Баруун нурууны өмнө хэсэгт орших стратегийн чухал Калиш хотыг эзэлсэн тухай Reuters агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Сөрөг хүчний дарга нарын яриагаар 1000 орчим цэргийнхэн хотыг хамгаалж байсан гэнэ. Энэ сууринг эзэлснээр Баруун нурууны зүүн хэсэг дэх Гарьян гэх хот хот хүртэлх зам нээгдсэн байна. Тэнд Ливийн армийн томоохон агуулахууд байдаг бөгөөд хотоод Триполийг өмнө хэсэгтэй холбосон шоссе өнгөрдөг ажээ.

Гарьяныг эзлэхээ босогчид стратегийн чухал зорилт гэлээ. Тэндээс Ливийн нийслэл хүртэл 50 орчим км зайтай.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж