Г.Сумъяа Дипломатын академи төгсчээ

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Г.Сумъяа Дипломатын академи төгсчээ

Киргиз Улсын ГХЯ-ны Дипломатын академийг Монгол Улсаас Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Гончигийн Сумъяа хоёр жил оройгоор суралцан төгсчээ.

Тэрбээр “Проблемы и перспективы двусторонних отношений между Монголией и Кыргызской Республикой” сэдвээр магистрын диссертаци бичиж, амжилттай хамгаалсан байна.

Түүний диссертацийн удирдагч Киргизийн Дипломатын академийн профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Нургазы Кемельбаев Киргиз-Монголын харилцааг цаашид улам өргөжүүлэхэд энэ судалгааны бүтээл нь ихээхэн ач холбогдол өгнө гэж дүгнэжээ.

Мөн Г.Сумъяа “Бишкек хотод өнгөрүүлсэн эхний хоёр жил” (Первые два года в г.Бишкеке) ном орос хэл дээр бэлтгэн хэвлүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж