Нүүдэлчдийн дуу хуурын асрыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Нүүдэлчдийн дуу хуурын асрыг өнөөдөр нээнэ

“Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-ний нээлт өнөөдөр болно. Тус өргөөг Чойжин ламын сүм музейд соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үүднээс музейн ажилтай уялдуулан ажиллуулахаар байгуулжээ. Тус өргөөнд Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, язгуур урлагийн “Алтай хамтлаг” зэрэг чадварлаг уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг долдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд өдөр бүр хоёр удаа тоглох юм.

“Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-ний өнөөдөр 17:00-19:00 цагт Чойжин ламын сүм музейд болно. “Домогт нүүдэлчид” тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж