АНУ-ын Виллистон, Флоридагийн зам дээр автомат жолоодлоготой машин анх удаа осол гаргалаа. Осол гарах үед Tesla-гийн жолооч машиныг авто жолоодлогын горимд шилжүүлсэн байсан аж. Ослын үеэр машины эзэн 40 настай Жошуа Бровн нас баржээ.
Өнгөрөгч тавдугаар сарын 7-нд болсон уг ослын талаарх үзлэг шалгалтыг АНУ-ын Үндэсний хурдны хөдөлгөөний аюулгүйн газраас хийжээ. Өнгөрөгч пүрэв гаригт тус байгууллагаас үзлэг хийхээс өмнөх орой нь авто жолоодлогын горимд шилжсэн байсныг олж мэдсэн, авто жолоодлогын горимын үндсэн тохиргоонд алдаа гарсан учраас осол гарсан хэмээн Tesla-гаас мэдэгджээ.
Харин компанийхаа блогт “Осол гарах үе хурц нартай цэлмэг тэнгэртэй байсан. Авто жолоодлогын горим ч бай, хүн ч бай бай хурц нартай үед том ачааны машины цагаан талыг эргэлтэн дээр олж харахад хэцүү байдаг. Tesla S маркийн тансаг зэрэглэлийн машины автомат жолоодлогын систем үүнийг мэдрээгүй бөгөөд автомат тоормоз ажиллаагүйн улмаас тус суудлын машин ачааны машины чиргүүл доогуур орсон гэв.
Мөргөлдсөн ачааны машиныг шалгах явцад зам дээр хөндөлсөх маягаар байрласан нь ховор тохиолдол аж.
Model S нь ачааны машины ард болон урд хэсэгтэй мөргөлджээ. Уг машиныг өндөр хурдтай явах үед ноцтой ослоос сэргийлсэн аюулгүйн системийн горимоор тоноглосон байсан боловч ослоос сэргийлж чадаагүй байна.
“АНУ дахь бүх автомашинуудын дунд 151 сая км тутамд нэг осол гардаг бөгөөд хамгийн анхны 209 сая км дахь авто жолоодлогын осол боллоо”, “Авто жолоодлогын систем нь сайжирсаар байгаа боловч төгс биш бөгөөд жолоочыг анхааралтай байхыг байнга шаарддаг ” хэмээн өөрсдийгөө зөвтгөсөн аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: XINHUA, FOX