ЭЕШ-ын хариу 12.00 цагт гарна

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын хариу 12.00 цагт гарна

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариуг Боловсролын үнэлгээний төвөөс сайтдаа байрлуулахаар бэлтгэл ажил хийж байна. Өнөөдөр 12.00 цаг гэхэд албан ёсоор гарч, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байрших юм.

Мөн шалгуулагчид интернэтэд орох боломжгүй бол дүн, оноогоо гар утсаараа мессеж илгээж харах боломжтой. ЭЕШ-ын онлайнд бүртгэлтэй утасны дугаараасаа 133233 дугаарт регистерийн дугаараа явуулж харах аж. ЭЕШ-ын дүн мэдээгээ гар утсаар авах зааврыг http://sms.eec.mn/home/zaavar эндээс харна уу. Гэхдээ 12.00 цагаас албан ёсны дүн тавигдана.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж