Монголын бодибилдинг фитнессийн холбоо

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Монголын бодибилдинг фитнессийн холбоо

Монголын бодибилдинг фитнессийн холбоо нь анхлан бие дааж хичээллэгсдийн нэгдлээр байгуулагдах эх үүсвэр нь тавигдсан бөгөөд тухайн үед хаалттай хориотой байсан спорт гэдгээр нийгэмд ил гарах боломжгүй байсан. Манай оронд ардчилал, ил тод байдал цоо шинээр бий болсон 1989 оноос бодибилдинг сонирхогч залуус нэгдсэн журмаар бэлтгэл хийж, тус бүрдээ олж цуглуулсан сонингийн хайчилбар, гадаад сэтгүүлийн зурагт хуудас гэх мэт эх сурвалжуудаас анхны мэдэгдэхүүнийг олж авч хичээллэж эхэлсэн. Бодибилдингийн анхны тамирчид нь хүндийн өргөлт, бөх, дугуй зэрэг спортын бусад төрлөөр хичээллэж байсан тамирчдаас бүрдэж байсан бөгөөд эдгээр тамирчдын хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл нь юугаар ч үнэлэгдэшгүй өнөөдрийн Монголын бодибилдингийн үндэс суурь  гарцаагүй мөн билээ. Анх МБФХ нь Монголын бялдаржуулах урлаг сонирхогчдын холбоо нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ нэр нь Монголын бодибилдинг сонирхогчдын холбоо, эдүгээ Монголын бодибилдинг, фитнессийн холбоо нь МҮОХ-ны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй 20 жил явуулж ирлээ.

МБФХ 1996 онд Азийн бодибилдингийн холбоонд албан ёсоор элссэн цагаас хойш олон улсын тэмцээнээс эмэгтэйчүүдээс алт, мөнгө, хүрэл медалиуд эрэгтэйчүүдээс мөн олон арван медаль авсны дотроос онцлох нь 2010 оны Азийн аваргаас хүрэл медаль авсан нь түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт юм. МБФХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

– Хүчтэй, олон улсад өрсөлдөхүйц тамирчин бэлдэх

– Хүн амын эрүүл мэндийн сайн сайхны төлөө зүтгэх

Энэхүү чиглэл нь Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх хамгийн гол зорилго дор хөтлөгдөх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж