АНУ: Британи ЕХ-ноос гарахгүй байж болно

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

АНУ: Британи ЕХ-ноос гарахгүй байж болно

АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Жон Керри Их Британийн бүх нийтийн санал асуулгын эргэлт буцалтгүйг эргэлзээнд оруулан энэ асуудлыг тойрох “нүх сүвийн” тухай хэллээ.

Aspen Ideas Festival гэх чуулганд дээр төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ “Бүх зүйл Европын холбоо ба Их Британийн хооронд ямар гэрээ байна вэ гэдгээс хамаарна. Энэ бол маш ээдрээтэй шийдвэр юм. Британийн эрх баригчид өөрсдөө Лиссабоны гэрээний 50-р заалтыг хэрэгжүүлэхээр албан ёсоор зарлах хүсэлгүй байна. Хэрэв тэд ЕХ-ноос гарах мэдэгдлээ өгвөл буцах тоолол эхэлж, хоёр жилийн дараа тэднийг ЕХ-ноос гаргах болно.

Энэ хроёр жилийн дотор Брюссельтай зохих нөхцлөөр гэрээгээ хийн нэгдмэл Европын зах зээлд үлдэх боломжоо алдана гэсэн болгоомжлол Лондонд байна. Эсвэл Британийн эрх баригчид ЕХ-ноос салахгүй гэж шийдэж болох юм. Эдгээр хувилбарууудын аль нь хэрэгжихийг би мэдэхгүй байна.

Англид дахин нэг санал асуулга явуулахаар одоо яриа өрнүүлж байна. Дэвид Кэмерон дахин санал асуулга явуулахгүй гэдээ хэлсэн. Магадгүй, ойрын хугацаанд бүх нийтийн санал асуулга болохгүй байж мэднэ. Харин жилийн дараа яахыг хэн мэдэх билээ? Миний бодлоор байдлыг эргүүлэх хэд хэдэн арга байна. Харин одоо түүнийг хэлэхгүй” гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж