Тайгер Вүүдс British Open-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдс British Open-д оролцохгүй

Дэлхийн номер нэг гольфчин асан Тайгер Вүүдс ирэх долоо хоногт Сэндвичид эхлэх Британийн нээлттэй тэмцээнд гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. British Open тэмцээнд гурвантаа /2000, 2005, 2006 онд/ түрүүлсэн тэрбээр зүүн хөлийн гэмтлийн улмаас тавдугаар сарын дунд үеэс хойш тэмцээн, уралдаанд оролцоогүй юм. Гэмтэл нь бүрэн илааршаагүй учир эмч мэргэжилтнүүд түүнийг амрах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Харин түүний оронд Австралийн Брэндан Жонс Британийн нээлттэй тэмцээнд оролцох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж