Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /2016.06.30/ хуралдаж, сонгогчдоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид маргааш УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргаад байна.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авлаа. Ингэснээр Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдээд байна.
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Энэ асуудлыг ойрын өдрүүдэд багтаан төрийн тэргүүнд айлтгана гэсэн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өглөө.
Үүний дараа өрнөх процесс бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой.
УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг 2012 оны долдугаар сарын 6-нд хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж байжээ. Ингэснээр УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардаад байсан нэр дэвшигчдээс 69 гишүүн тухайн өдөр тангараг өргөн, УИХ-ын гишүүн болж байжээ. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний зургаа нь тангараг өргөж чадалгүй үлдэж байв.
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Энэ асуудлыг ойрын өдрүүдэд багтаан төрийн тэргүүнд айлтгана гэсэн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өглөө.
Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагдсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгүүд тус бүр байгуулагдсан. Гурван бүлэг байгуулагдан ажилласан нь сонгуулийн холимог тогтолцооны үр дүн байв.
УИХ-ын сонгуульд 33 суудал авч олонхийг бүрдүүлсэн Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, УИХ-ын даргад З.Энхболдыг, Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан ч анхдугаар чуулган гацаанд орж, хэсэг хугацаагаар саатсан юм.
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээн цөөнхийн байр сууринд очсон МАН дотроо бужигнан удирдлагууддаа хариуцлага тооцохоор болж, Бага хурлаа зарласан тухайн өдөр Ардчилсан нам анхдугаар чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулж, УИХ-ын даргыг яаралтай сонгохыг сөрөг хүчнээсээ шаардаж байлаа.
Хуулиараа хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь анхдугаар чуулганыг удирдах үүрэг хүлээдэгтэй үүнтэй холбоотой. Гэвч энэхүү анхдугаар чуулганд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орж ирээгүй учраас Л.Цог гишүүнээр чуулганы үйл ажиллагааг удирдуулан, УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргаар томилсон юм.
Үүний дараагаар Засгийн газрыг байгуулах ажил ундарч, энэ ажил эмхэрснээр УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 24-нд хааж байжээ. Гэхдээ энэ үед УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулах эрхийг тухайн үеийн олонхийн бүлэг олгоогүй юм. Тухайн оныхоо аравдугаар сард УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт зарлаж, бүлэг байгуулж өгөхийг шаардаж байв.
Г.ХОРОЛ