”Мастер ралли” олон өдрийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

”Мастер ралли” олон өдрийн уралдаан болно

Монголын автомастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Мастер ралли" холын зайн олон өдрийн ралли уралдаан долдугаар сарын 1-3-нд болох гэж байна.

Найм дахь жилдээ зохион байгуулагдах "Мастер ралли-2016" уралдаан SUV, УАЗ-469, мото 350-аас доош, дээш гэсэн 2 ангиллаар, Куад, ЮТиви, Сидан гэсэн 7 төрлийн техникээр 3 өдрийн турш 1300 орчим км зайд явагдана.

Монголын авто мото спортын ертөнц дахь хамгийн олон оролцогчтой хамгийн их өрсөлдөөн гардаг тус уралдааны нээлт долдугаар сарын 1-ний өглөө 08 цагт "Дүнжингарав" худалдааны төвийн гадна талбайд болох ажээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж