Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл лекц уншлаа

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уг арга хэмжээг тус сургуулийн “Шинэ Монгол” клубаас зохион байгуулсан бөгөөд 500 гаруй оюутан оролцсон нь сүүлийн үед харагдаж байгаагүй хамгийн их оюутан оролцсон лекц, уулзалт боллоо гэж онцолж байна. Э.Бат-Үүл гишүүн оюутнуудын асуултуудад чөлөөтэй хариулж, халуун дулаан уур амьсгалтай болсон уулзалт бараг гурван цаг үргэлжилж, 18.00 цагт өндөрлөлөө. Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл ийнхүү оюутнуудын хүсэлтийг хүлээн авч лекц уншиж байгаад баяртайгаа оюутан залуус илэрхийлсэн бол эрхэм гишүүн Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд 1990-ээд оны оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсныг онцлон дурсаад оюутан залуус урагшлах нийгмийн өнгө төрх болж байдгийн хувьд өнөөдөр ч гэсэн дуу хоолойгоо зоригтой илэрхийлж хөгжлийг түүчээлэгч, манлайлагчид байхыг хүсэн ерөөлөө.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж