Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Нийслэл хотод энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас  Баянзүрх дүүргийн  Онцгой байдлын хэлтэст айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 3,4,5,8,9,10,12,17,18,21,24,27-р хороодын оршин суугчдаас дуудлага ирсэн байна.  Дээрх хороодын 210 айл өрх усанд автаж, 200 метр  авто зам эвдэрч, үерийн ус зайлуулах  суваг нурсан аж.  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийтлэг үйлчилгээний 1,2,3,4 газар хамтран  үерийн усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татаж шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Түүнчлэн үерт автсан байршил бүрт мал, амьтаны гоц халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, үерийн ус зайлуулах суваг байршлуулах, шороон далан барих  ажлуудыг зохион байгуулна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж