Террористууд Истанбулын онгоцны буудалд яаж нэвтрэв?

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Террористууд Истанбулын онгоцны буудалд яаж нэвтрэв?

Туркийн онгоцны буудалд зургадугаар сарын 29-нд гарсан террорист халдлагын үеэр онгоцны буудлын аюулгүй албаны ажиллагаа сул байсан уу?

Террористууд Исламын бүлэглэлийн өмөг түшиг болсон Сири улстай залгаа оршдог, дэлхийн хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудлуудаас 11-т жагсдаг уг онгоцны буудлыг яагаад онилох болсон шалтгааныг олоход тийм ч хэцүү биш бололтой. 

Угтаа эл онгоцны буудлын бүсийн нислэгийн хэсгийн аюулгүй байдлын систем нь бусад онгоцны буудлуудынхаас хамгийн чанга байдаг аж.

Тус онгоцны буудлаар зорчиж буй зорчигчид давхар шалган нэвтрүүлэх газраар шалгуулах  шаардлагатай байдаг. Эхлээд  олон улсын нислэгийн хэсгээр нэвтэрсний дараа паспорт шалган нэвтрүүлэх хэсэгт шалгуулснаар бүрэн нэвтэрдэг. Мөн онгоцны буудлын орох хаалганаас 500 метрийн зайд явуулын хяналтын цэгийг байршуулсан байдаг боловч энэ нь зөвхөн сэжигтэй гэх машинуудыг шалгадаг байна. 

CNN-ий сурвалжлагч Клариссиа Вардын мэдээлж буйгаар “Аюулгүйн албаныхан  зорчигч үдэх танхимын орох хаалганд төвлөрснөөс олон улсын зорчигч угтах танхимын аюулгүй байдал сул байсан. Учир нь үдэх танхим шалган нэвтрүүлэх ажлаар дүүрэн байдаг тул "X ray" болон метал илрүүлэгчээр шалгуулах шаардлагатай. Харин онгоцны буудлын доод давхарт байрлах зорчигч угтан авах танхимд ирсэн хүмүүсийг  метал илрүүлэгчээр шалгадаг боловч "X ray"-ээр шалгадаггүй. Үүнийг ашиглан террорист халдлага үйлдсэн этгээдүүдийн хоёр  нь  уг танхимыг онилсон” бололтой.

Харин гурав дахь халдагыг үйлдсэн этгээд X RAY-ээр шалган нэвтрүүлэх цэгийн гадна байрладаг машины зогсоолыг дэлбэлсэн. Анхаасаа энэ газрыг  онилсон уу гэдэг нь онгоцны буудлын аюулгүйн албаныханд ойлгомжгүй байгаа бөгөөд тус онгоцны буудлын аюулгүй байдлын системд мөн л асуудал үүсгээд байгаа аж.

“Энэ төрлийн террорист халдлагаас 100% сэргийлэх арга байхгүй, ялангуяа исламын бүлэглэлүүд ихээр үүрэлсэн Туркт бол бүр ч хэцүү” хэмээн CIA-ийн Ойрхи Дорнодыг хариуцсан мэргэжилтэн Боб Баэйр хэлжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж