УИХ болон НИТХ-ын сонгуулийн дүн гарч, МАН олонх болж, эрх баригчид буюу Ардчилсан нам ялагдал хүлээлээ.
Намаа ялагдуулсан шалтгааныг ухамсарлаж Ардчилсан намын дарга З.Энхболд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөн, "Намын даргын хувиар хариуцлага хүлээхэд бэлэн" байгаагаа өчигдөр орой мэдэгдсэн бол өнөөдөр хотын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ.
Тэрбээр НИТХ-д Ардчилсан намаас 11 суудал авч, ялагдал хүлээсэн учраас ийнхүү өөртөө хариуцлага тооцохоор болжээ.
Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ардчилсан намд нэг суудал авч өгч чадаагүй учраас ҮЗХ-ны гишүүнээс нь сайн дураараа чөлөөлөгдөхөө өөрийн твиттер хуудастаа бичсэн байна.
Ийнхүү Ардчилсан намаас гурван ч хүн ёс зүйн хариуцлага хүлээхээ мэдэгдээд байна.
Л.ХАЛИУ