Оросын онгоцууд Сирийн армийг бүслэлтээс аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Оросын онгоцууд Сирийн армийг бүслэлтээс аварчээ

фото: mil.ru

Сирийн Алеппо хотын орчимд ширүүн тулаан болжээ. Оросын Агаар, сансрын хүчний онгоцууд Алеппо хот руу хүч нэмэгдүүлэн авчирч буй “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн техникийг агаараас довтлон устгав. Эдээр агаарын цохилтоороо оросууд Сирийн армийг бүслэлтээс хамгаалж чаджээ. Сирийн анги нэгтгэлүүд ухарч эхэлсэн бөгөөд өмнө эзэлсэн газраа алдан, шахагдах болжээ.

"Бид одоогоор хамгаалалтын тулаан хийж байна. Сирийн армийн анги нэгтгэлийг дэмжсэн байлдааны нислэг хийж байгаа. “Жебхат ан-Нусра” гэх террорист бүлгийнхэн хотын зүг нэмэлт хүч, техник хэрэгслийг татаж байна. Манай нисэх онгоцууд тэр  хүчийг бөмбөгдөн зогсоохоор нислэг хийж байгаа” гэж Сирид суугаа  Оросын элчин сайд Александр Кинщак мэдээлснийг “Интерфакс” агентлаг дамжуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж