“Tiffany & Co” ордны “Blue Book” үнэт эдлэлийн цуглуулгыг бүтэн зууны турш жил бүр шинээр танилцуулж иржээ. Франческа Амфитеатрофф зохион бүтээсэн эдгээр үнэт эдлэлийг энэ удаа шинээр толилуулсан бөгөөд “The Art of Transformation” гэсэн нэрийн дор нэгтгэжээ.
Эдгээр шинэ эдлүүдэд шар болон ягаан алт давамгайлсан байв. Өмнөх дөрөвдүгээр сард танилцуулсан цуглуулга илүү хүйтэн гэмээр өнгө аястай байсан бол энэ удаа харьцангуй дулаан өнгөөр голлож, цэнхэр, ногоон турмалин /халтмар/ чулуугаар чимжээ. Анар чулуу ч мөн чухал байр суурь эзэлнэ. Амфитеатрофф мастер цаворит, деантоид, спессартиныг тэр мөн мартсангүй. “Tiffany & Co” брэнд болон дизайнер Амфитеатрофф нарын гайхамшигтай хийц, чулууны шидэт ертөнцийг шагшрахгүй байхын аргагүй.
Хоёр нутагтнуудын дүрс бүхий хүзүүний болон энгэрийн зүүлтүүдийг шар алт оруулан урлажээ. Тэдний нуруунд шигтгэсэн очир эрдэнэ амьд хичнээн гайхалтай харагдана гээч.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР