Мөнгө тараах гэж байна гэсэн цуу дэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Мөнгө тараах гэж байна гэсэн цуу дэгджээ

СЕХ-ноос мэдээлснээр 17.00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 55 хувьтай гарчээ. Харин нийслэлчүүдийн хувьд сонгуульд оролцохдоо хөдөөгийнхнөөс хойрго байгаа аж. Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбаганын мэдээлснээр 17.00 цагийн байдлаар Баянгол дүүрэг ирцээрээ тэргүүлж, Баянзүрх дүүрэг удаалж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн иргэд хамгийн цөөн ирцтэй байгаа юм байна.

Түүнчлэн зарим дүүрэгт 20:00 цагаас хойш саналаа өгвөл мөнгө өгнө гэсэн цуу яриа таржээ. Чухам аль намаас хэн, хэзээ өгөх нь үл мэдэгдэх мөнгөнөөс болж, иргэд сонгуульд оролцохдоо хойрго байна гэж сонгуулийн хэсгийн хорооны ажилтан мэдээллээ. Мөнгө тараана гэсэн худал цуу ярианд итгэж, хойш суулгүй сонгуульдаа яаравчлан оролцож, саналаа өгөхийг иргэдэд уриаллаа.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж