Монголын сонгуулийн тухай мэдвэл зохих зүйл

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Монголын сонгуулийн тухай мэдвэл зохих зүйл

Вашингтон постын мэдээлснээр: АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” хэмээн тодорхойлсон бол улстөрийн эрдэмтэд “буруу ардчилалтай” хэмээн оношилж буй Монгол Улс нь Хятад, ОХУ-ын дунд оршдог хөгжиж буй орон бөгөөд 1990 онд Коммунист дэглэмээс эдийн засгийн чөлөөт зах зээлд богино хугацаанд шилжсэнээс хойш өнөөг хүртэл ардчилсан дэглэмээ хадгалсаар байгаа аж. Монголд болж буй парламентын сонгуулийг гадаадын хэвлэлүүдэд юу гэж бичиж байгааг тоймлон хүргэе.

1. Бие даагчдын тоо өсч байна

Энэ жил 12 нам сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар МАН болон АН гол өрсөлдөгчид юм. 2012 онд МАН хоёр хэсэгт хуваагдаж, МАХН-ыг тус намаас гарсан фракц үүсгэн байгуулсан бөгөөд эл нам нь гуравдагч өрсөлдөгч болон сонгуульд оролцож байгаа аж.

Харин энэ жилийн хувьд бие даагчдын тоо өмнөх жилийн рекордуудыг эвдэж, 68 бие даагч тус сонгуульд нэр дэвшиж байгаа аж. Зарим бие даагчдын тоонд дуучин, бөхчүүд гэх мэт мэргэжилтэй хүмүүс нэр дэвшиж байгаа аж. Сүүлд мэндэлсэн хөдөлмөрийн үндэсний намын гишүүдийг тус улсын сонгуулийн хорооноос нэр дэвшихийг хоригложээ. Сонгогчид 1992 онд 98 хувь, 2012 онд 65 хувь, энэ жил үүнээс буурах хандлагатай байна.

2. Сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байна

Чөлөөт, шударга сонгууль хамгийн чухал байдаг. Гэвч Монголд тоглоомын дүрэм байнга өөрчлөгддөг. Өнгөрсөн хугацаан дахь олон янзын сонгуулийн системийн дараа монголчууд холимог мажоритар системийг 2012 оны сонуулиар нэвтрүүлсэн ч энэ удаад сонгуулийг дахин жижиг мажоритар системээр явуулж байна.

3. Улстөрийн голлох намуудын нэр хүнд унах болжээ

Парламентад суудалтай хоёр том намын улстөрчдөд сонгогчид урам хугарах нь ихсэж байгаагаас болгоомжлон намууд жагсаалтыг болиулсан гэх таамаг байна. Ардчилсан дэглэмд шилжсэнээс хойш улс төрийн эрх мэдлийг дээрх хоёр нам ээлжлэн авч байгаа юм. Тус улс нь байгалийн нөөцөөр баялаг бөгөөд эдгээр хоёр нам уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлсэн ч монголчуудын амьдрал бодитоор сайжраагүй аж.

Судалгаанаас харахад дээрх хоёр намд итгэх сонгогчдын хэмжээ нь нам бус хүмүүст итгэх сонгогчдын хэмжээтэй ижил байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж