Сонгодог урлагийн цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Сонгодог урлагийн цэнгүүн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн ирэх бямба гариг буюу 7-р сарын 2-нд Чингисийн талбайд болно. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг дээжлэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”, Б.Шарав “Чингис Хаан” зэрэг шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран зохион байгуулж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж