УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль зургаадугаар сарын 29-нд болно. Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая 4048 иргэн санал өгнө. Эдгээр сонгогчийн 924629 нь нийслэл хотод санал өгөх юм.
Нэг зүйлийг сануулахад санал тоолох машин санал авах өдрийн 07.00 цагт ажиллаж эхлээд оройн 22.00 цагт автоматаар зогсоно. Энэ нь 22.00 цагаас хойш ямар ч хэсгийн хороонд санал өгөх боломжгүй гэсэн үг юм.
Магадгүй зарим сонгогч санал хураалт дуусахаас 1-2 цагийн өмнө санал авах хэсэг дээр очсон ч дараалал ихтэй байснаас үүдэж саналаа өгч чадалгүй 22.00 цаг болговол санал хураалт автоматаар дуусгавар болох юм.
Тиймээс оройн цагаар дараалал үүсэх магадлалтай тул сонгогч та аль болох эрт очиж саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос сануулж байна.
Саналаа өгөх байршил:
- БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
- СҮХБААТАР ДҮҮРЭГ
- ХАН-УУЛ ДҮҮРЭГ
- ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
- БАГАНУУР ДҮҮРЭГ
- БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
Т.НОМИН