Нийслэлийн сонгуулийн ирц 48,3 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн сонгуулийн ирц 48,3 хувьтай байна

Нийслэлд сонгууль хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана мэдээлэл хийлээ.

Өнөөдөр өглөөний 07.00 цагаас хойш одоогийн байдлаар нийслэл хотод сонгуультай холбоотой ямар нэг зөрчил, гомдол бүртгэгдээгүй. Харин  Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд тог тасарсан ч, эх үүсгэвэр залгаж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлж байна хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана хэллээ.

Нийслэлийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар: Баянгол дүүрэг тэргүүлж, Баянзүрх дүүрэг удаалж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн иргэд хамгийн цөөн ирцтэй байгаа аж.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж