БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас есөн бөх нь медалийн төлөө өрсөлдөж, 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний 57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх А.Мөнх-Эрдэнэ алт, ҮБТДС-ийн бөх Д.Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ Б.Нэмэхбаяр алт, мөн клубын бөх Э.Тэмүүлэн мөнгө, мөн клубын бөх Б.Наранболд хүрэл, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж мөнгөн медаль авчээ.
Харин 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Батсүх, мөн клубын бөх Б.Цогтгэрэл нар Ү байр эзлэв.
Тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Хасу-Мега-Старс” клубын дасгалжуулагч, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан, Ц.Сэрээтэр нар оролцжээ.
ЭХ СУРВАЛЖ: МЧБХ