Еврокомиссар: Brexit-ийн улмаас ЕХ-ны төсөв 15 хувиар буурна

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Еврокомиссар: Brexit-ийн улмаас ЕХ-ны төсөв 15 хувиар буурна

Европын холбооноос Их Британи  гарч байгаа нь 2020 оноос эхлэн бүс нутгийн жилийн төсвийг 15 хувиар буулгах болно гэж Бүс нутгийн бодлогын Еврокомиссар  Корина Крету  мэдэгдсэн байна.
Их Британи нь цэвэр донор улс байсан бөгөөд түүний ЕХ-ны төсөвт оруулсан мөнгийг  фермерүүд ба нэгдлийн ядуу бүсүүдэд хувиарлаж байсан гэнэ.

“Бүс нутгийн бодлого бол хүмүүст хамгийн ойр.  Тэр нь мэдэгдэхүйцээр  хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. ЕХ-ны сангууд нь  тэдний амьдралыг сайжруулан нөлөөлдөг. Тиймээс  Их Британи холбоог орхисноор  2020 оноос хойш  ЕХ-ны  жилийн төсөв нь ойролцоогоор 15 хувиар буурна. Үүнд л миний санаа зовиуртай байгаа юм” хэмээн Крету Digi24 TV гэх телевизээр ярьсан байлаа.

Мөн энэ үеэр, Эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Пьер Московичи мэдэгдэхдээ, Их Британи холбооноос гарлаа гээд  ЕХ-нд зогсонги байдал  гарахгүй гэв. “Тодорхойгүй байдал үүсээд байгаа ч  бид хүчтэй доргион, зогсонги байдалтай тулгарахгүй” тэр мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж