Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц, явцын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийт санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангасан.
Өчигдөр орой орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсан бөгөөд санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлж ажиллав. Одоогийн байдлаар санал авах ажил хэвийн явж байна.
2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаас 4412 сонгогчийн саналыг авсан байна. Үүнд:
№ | Дүүрэг | Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан сонгогчдын тоо | Саналаа өгсөн сонгогчдын тоо | |
Тоо | хувь | |||
1 | Баянгол | 779 | 749 | 96.14% |
2 | Баянзүрх | 995 | 946 | 95.07% |
3 | Багануур | 175 | 170 | 97.70% |
4 | Баганхангай | 26 | 24 | 92.30% |
5 | Налайх | 208 | 192 | 92.30% |
6 | Сүхбаатар | 413 | 390 | 94.43% |
7 | Чингэлтэй | 604 | 575 | 93.04% |
8 | Хан-Уул | 490 | 468 | 95.51% |
9 | Сонгинохайрхан | 988 | 898 | 90.89% |
| Нийт | 4 678 | 4 412 | 94.33% |
Өнөө өглөө 07:00 цагаас сонгуулийн санал хураалт эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр бэлтгэл ажлаа бүрэн хангаж одоогийн байдлаар санал хураалт хэвийн, ямар нэгэн ноцтой зөрчилгүй явагдаж байна. Нийслэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт 903420 сонгогч байгаагаас 12 цагийн байдлаар 164 449 сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна. Үүнд:
№ | Дүүрэг | Нийт сонгогчдын тоо | Саналаа өгсөн сонгогчдын тоо | |
Тоо | Хувь | |||
1 | Баянгол | 137 394 | 28 121 | 20.47% |
2 | Баянзүрх | 220 923 | 38 186 | 17.28% |
3 | Багануур | 19 443 | 2 498 | 13.44% |
4 | Баганхангай | 2 679 | 807 | 30.12% |
5 | Налайх | 22 845 | 4 952 | 21.68% |
6 | Сүхбаатар | 96 265 | 13 501 | 14.02% |
7 | Чингэлтэй | 102817 | 17 653 | 17.17% |
8 | Хан-Уул | 95 541 | 17 984 | 18.82% |
9 | Сонгинохайрхан | 205 513 | 40 747 | 19.83% |
| Нийт | 903420 | 164 449 | 18.20% |
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО