Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт сонгуулиа өглөө. Тэрбээр УИХ-ын 59 дүгээр тойрог, зургадугаар хэсэг буюу Орос гуравдугаар сургуульд ирж саналаа өгсөн юм. Ерөнхийлөгчийн зүгээс саналаа өгснийхөө дараа “Сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь ард түмний амгалан тайван байдлыг дээдлэж, хүний эрхийг хангаж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна” гэдгийг тодотголоо.

Сонгуулийн 59 дүгээр тойрог, зургадугаар хэсгийн хувьд нийтдээ 2200 гаруй хүн саналаа өгөх юм байна. Өдрийн 11.20 цагийн байдлаар иргэд саналаа өгөхөөр оочер үүсгэсэн байлаа. Саналаа өгөх иргэдийн дунд залуус ч багагүй харагдаж байсан юм.

Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуульд 497 хүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2288 нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 397 санал авах байр ажиллуулж байгаа. 2016 оны сонгуулиар УИХ-аас гадна нийслэлийн иргэдийн төлөөллийг сонгоно гэдгээрээ онцлог юм. Өнөөдөр санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж