Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Үнэт эдлэлийн улирал

Дэлхий даяар цуглуулсан Оросын үнэт чулуу, гоёл чимэглэлийн урлаг, үйлдвэрийн талаарх сонирхолтой мэдээллээс хүргэе.


Рубеллит, индраанил, очир эрдэнийн чулуун шигтгээтэй хүзүүний алтан зүүлт

Оросын гоёл чимэглэлийн салбар эрч хүчээ авч шинэ, шинэ дизайнерууд гарч ирэн нэрээ дурсгасаар байгаа. Жишээлбэл, сүүлийн хоёр, гурван жилийн дотор “Cluev Jewellery” гоёл чимэглэлийн үйлдвэр хэд хэдэн ер бусын үнэт эдлэлийн цуглуулгаа урлагийн өндөр төвшинд бүтээн танилцуулсан юм. Үнэнийг хэлэхэд эхлээд үнэт чулуу хүмүүсийн харцыг төдийлөн булаахгүй.

Илья Клюев, чулуу судлаачид болох геммологийн гэр бүлд төрж өссөн болохоор үнэт чулууны ид шидийг сайн мэднэ. Тэр өөрийн санааг хэрэгжүүлэх өнгөт чулуунуудыг хаанаас хайхаа ч сайн мэднэ. Тэрбээр гоёл чимэглэлийн зах зээлийг сайн мэдэх учир өнгөгүй очир эрдэнийн оронд ховор өнгийн чулуунууд ертөнцийг байлдан дагуулна гэж хэлж байна. Өнгөт чулуун гоёлыг Оросын үйлчлүүлэгч нар нь худпалдан авах дуртай. Одоо уг бүтээгдэхүүн Орост маш хүчтэй дэлгэрч байгаа юм.

Индраанил, очир эрдэнийн цагаан алтан ээмэг

Эдгээр үнэт эдлэлүүд бүхэлдээ угалз, хээгээр дүүрсэн гэж хэлж болно. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид дээд зэргийн өнгөт чулуунаас гадна юуг эрхэмлэдэг вэ гэсэн асуулт бий. Тэгвэл тэдэнд хааны гэр бүл, дорно, орос балет, ХХ эхэн үеийн түүхэн хувцасны загварууд онгодыг нь оруулж өгдөг гэнэ. Том индраанил, маргад эрдэнэ, турмалинд дуртай үнэлж чаддаг хүмүүс тус үйлдвэрээр үйлчлүүлэх дуртай хэвээр байна. Cluev Jewellery ордны моодыг үргэлж сонирхож иржээ. Үнэт гоёл үнэхээр дэгжин.

Шпинель, индраанил, ягаан болор, цаворит, очир эрднийн шигтгээтэй энгэрийн зүүлт

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж