Хоёр хоног унасан нефтийн үнэ дахин өсч эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Хоёр хоног унасан нефтийн үнэ дахин өсч эхлэв

Нефтийн үнэ даваа гаригаас хойш бага багаар сэргэж эхэллээ. Даваа гаригт нефтийн үнэ унаж, гурван хувь болоод байлаа.

Мягмар гаригийн арилжааны сүүлчээр Лондоны ICE Futures бирж дээр Brent маркийн нефтийн наймдугаар сарын нийлүүлэлтийн үнэ 1,4 хувиар өсч баррель нь 47,82 ам.доллар болсон байлаа.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI нефтийн наймдугаар сарын фьючерс  бас л 1,4 хувиар буюу баррель $46,98 доллараар арилжаалагдлаа.

Их Британи Европын холбооноос гарах гэсэнтэй холбоотойгоор нийт зах зээлийг хамарсан тодорхойгүй байдал нефтийн зах зээлд нөлөөлөн үнийг нь буулгажээ. Одоо энэ зах зээл суур хүчин зүйлийн хүлээлтдээ эргэн ороод лхагва гаригт гарах АНУ-ын нефтийн нийт нөөцийн долоо хоногийн статистикийг хүлээж байна.

Эрэл, санал хоёрын талаасаа нефтийн үнэнд Брекситийн нөлөө маш хязгаарлагдмал байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид өгүүлжээ. Учир нь нефтийн хэрэглээгээр Британи дэлхийн жагсаалтын 15-д байдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж