ЕХ-г орхихыг мэдсэн Дэвид Кэмерон ипотекийн зээл авсан байв

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

ЕХ-г орхихыг мэдсэн Дэвид Кэмерон ипотекийн зээл авсан байв

Фото: Alastair Grant / AP

Их Британийн ерөнхий сайд  Дэвид Кэмерон бүх нийтийн санал асуулга болохоос хэд хоногийн өмнө үл хөдлөх хөрөнгийн зээл авсан байв. Энэ нь  ард түмний санал өгөлтийн дүнг тэрбээр аль хэдийн гадарлаж ялагдахаа мэдэж байсан гэх сэжгийг олон нийтэд төрүүлжээ. Энэ тухай Express.co.uk. сайтаар өгүүлсэн байна.

Тэрбээр 2016 оны зургадугаар сарын 15-нд буюу санал асуулгын дүн гарсны дараа эхнэртэйгээ хамтдаа ил гарч өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэхээс  найм хоногийн өмнө уг зээлийг авчээ. Лондоны Ноттинг-Хилл дүүрэг дэх хосуудын таунхаусыг баталгаа болгон тэдэнд ипотекийн зээл олгосон байв. Таунхаус нь 3,5 сая доллараар үнэлэгдсэн бөгөөд харин зээлийн хэмжээг хэлээгүй байна.

Үүнээс өмнө Кэмероныхон 600 мянган фунт стерлингээр таунхаусаа засуулсан байв. Лондон дахь тэр  байрнаас гадна тэд 1,3 сая фунтын үнэтэй эдлэн газартай.

Их Британи  Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга 2016 оны зургадугаар сарйн  23-нд  явагджээ. Brexit-ийн (British exit үгнүүдийн товчлол) талынхан түүнд 51,9 хувийн саналаар  ялсан байв. Бүх нийтийн санал асуулгад 33,5 сая хүн оролцжээ. Түүний дүнг албан ёсоор зарласны дараа Кэмерон энэ жилийн аравдугаар сараас өмнө албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж