УИХ-ын сонгуулийн санал хураалт улс орон даяар өнөөдөр 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт дуусгавар болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна. Онцлоход, 2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эсвэл, 69 бие даагч нийт 496 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж буй. Улсын хэмжээнд 2 сая гаруй иргэн саналаа өгөхөөр байгаа.
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өчигдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжиллээ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх бөгөөд хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авчээ.
Авто замын хилийн боомтууд өнөөдөр амарч, агаарын болон төмөр замын боомтууд ажиллах ажээ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн өнөөдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр Монголын талын хилийн боомтууд амарч, 06 дугаар сарын 30-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдээллээ.
УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ аваад байна. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ аваад байна
2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт болж өндөрлөсөн. Харин хариу нь ирэх сарын 1-нд гарах билээ. Тэгвэл өчигдөр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын түлхүүр буюу шалгалтын зөв хариуг нийтэлжээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зургаадугаар сарын 14-ны 24.00 цаг хүртэл нээлттэй байлгасан. Энэ сонгуулиар 21199 хүн сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийх хүсэлтээ гаргасан боловч хуульд заасан хугацаанд амжиж бүртгүүлсэн 18309 иргэн байна. Өөрийн санал өгөх хэсгээс хасалт хийлгэсэн ч шилжиж очсон хэсгийн хороонд бүртгүүлж амжаагүй 2890 сонгогч санал өгөх эрхгүй болжээ. Дашрамд дуулгахад Сонгуулийн тухай хуульд сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон ямар нэгэн заалт байхгүй.