Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Уг хуулийн үндсэн зорилго нь эдийн засгийн шудрага, тунгалаг орчин бий болгох, иргэдийг татварын урамшуулалт тогтолцоонд хамруулан улс эх орны хөгжилд дэмжлэг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн гурвалсан харилцааг үүсгэх билээ.
Өнөөдрийн байдлаар уг зорилт маань бодит амьдрал дээр хэрэгжиж байгааг 700 мянган айл өрх, нэг өрхөд дунджаар 2-3 гишүүнтэй гэж үзэхэд 2 сая гаруй иргэд идэвхитэй дэмжин, 51 мянган аж ахуй нэгж “Ebarimt” системд 100 хувь нэгдэн ажиллаж байгаагаас харж болно. Мөн “www.ebarimt.mn” сайт, “Ebarimt аппликэйшн” хандалтаараа Монгол Улсад №1 болсон бахдам амжилтыг үзүүллээ. Иргэдийн дунд хийсэн судлагаанд 214,318 иргэд манай системийг дэмжиж, цаашид хамтран хөгжүүлэх санал бодлоо илэрхийлсэн байна.
Эдийн засаг хямралтай, дотоодын импортын хэмжээ 34 хувиар буурсан байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ буураагүй, эхний хагас жилийн төсвийн орлогын төлөвлөгөө 94 хувийн биелэлттэй байна. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тогтолцооны нөлөө эерэгээр нөлөөлсөн нь тодорхой байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаан, урамшууллын систем улсын хэмжээнд амжилттай хэрэгжээд зогсохгүй олон улсын тэргүүн туршлага болох боломжтой нь Казакстан болон Орсын Холбооны Улсууд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлснээс харагдаж байна.
Иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтдаа Монгол Улсад эрүүл эдийн засгийг төлөвшүүлэх анхны алхмыг амжилттай тавьж чадлаа. Цаашид бид гаргасан амжилтаа бататган хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхэнд бодит амжилтад хүрсэн талархлын мэндийг дэвшүүлье