Наймдугаар сарын 15-нд буюу хоёр Солонгосын тусгаар тогтносон өдрөөр хоёр улсын улс төрийн намууд болон нийгмийн байгууллагуудыг найрамдан эвсэх хурал зохион байгуулахыг Хойд Солонгос Өмнөд Солонгост санал болгосон. Гэвч Солонгосын хойгт энх тайван, эв нэгдлийг тогтоох асуудлаар хуралдах саналд Өмнөд Солонгос татгалзсан хариу өгсөн байна.
Өмнөд Солонгосын сайд нар дээрх урилгыг “Хойд Солонгосын ээлжит заль мэх, ухуулгын шинжтэй зүйл” хэмээн хүлээн авсан аж. Хамтран хуралдсанаар дахиад цөмийн зэвсгийг турших болон пуужинг хөөргөхгүй гэсэн баталгаа байхгүй гэж Өмнөдийн тал үзжээ.
Мөн түүнчлэн хэрвээ Хойдууд чин сэтгэлээсээ Солонгосын хойгт энхтайван тогтоож, хоёр Солонгосын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаа бол үйлдлээрээ харуулж, цөмийн зэвсгээс ангид бүс болох хэрэгтэй гэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: XINHUA, ASIA PACIFIC DAYS