Герман, Францын сайдууд “хүчтэй” байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Герман, Францын сайдууд “хүчтэй” байхыг уриаллаа

Британичуудыг Европын  холбоог орхих шийдвэрийн дараах  гарсан  сөрөг үр дагавруудыг даван туулах, тус холбооны нэгдмэл байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авахыг Франц, Германы гадаад хэргийн сайд нар уриаллаа.

“Европын Холбоог хүнд сорилттой тулгарч байгааг бид  бүхэн харж байна. Британичуудын хийсэн сонголт нь Европын түүхэнд өөрчлөлт, шинэ нөхцөл байдлыг бий болголоо” хэмээн Германы гадаад хэргийн сайд Франк-Валтер Стейнмэйр болон Францын гадаад хэргийн сайд  Жан Марк Аяраулт нар мэдэгдэл хийжээ. Мөн түүнчлэн “Дэлхийн тодорхой бус  нөхцөл байдал дахь хүчтэй Европ” хэмээх хамтарсан баримт бичгийг боловсруулсан аж.

Тус баримт бичигт:

“Үүссэн сөрөг нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд бид, ард иргэдийнхээ итгэл найдварыг үндэслэн гол анхаарлаа төвлүүрэн ажиллах ёстой” хэмээн тусгасан аж. Европын холбооны гишүүн орнууд нь Европын нэгдлийн асуудлаар харилцан адилгүй байр суурьтай байдаг бөгөөд тус холбоонд тулгарч буй сорилтуудад холбооны гишүүн орнууд нэгдмэл байрь суурьтай хандах ёстой хэмээн Стейнмэйр, Аяраулт нар үзэв.  Европын Холбоонд тэргүүлэгч байр суурьтай эл хоёр орон  эдийн засаг, мөнгөн тэмдэгтийн нэгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах , дүрвэгсэд, цагаачлалын бодлогыг сайжруулах хүрээнд “Европын нягт аюулгүй байдлыг бий болгох” саналыг өргөн барив.

Эл саналд Европын Холбооны гадаад болон аюулгүй байдлын бодлогийн стратегийн үндсэн чиглэлүүдийг  харилцан зөвшилцөн тодорхойлох, дүрвэгсдийн асуудалд стандарт тогтоох, цагаачлалын акт дээр илүү төвлөрч ажиллах, 2018 он гэхэд хямралд түлхүү өртөх магадлалтай гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, гишүүн орнуудын стратегийн салбар  дахь нийцтэй байдлыг сайжруулах талаар тусгасан аж.

“Франц, Герман нь Европын Холбооны нийтлэг эрх ашиг, хэлхээ холбоог  бататгах үүргээ хүлээн зөвшөөрсөн, бид харилцан адилгүй байр суурийг зохицуулах илүү сайн арга замыг сонгон бүх Европын ард иргэдийн хүсэл сонирхолд илүү нийцүүлж ажиллах болно” хэмээн хоёр орны сайд мэдэгдлээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж