УИХ-ын сонгуулийн 45-р тойрогт бие даан нэр дэвшигч Лүндэгийн Наранбаатарыг гуравдагч этгээдээр татсан шүүх хурал өнөөдөр өглөө Захиргааны хэргийн шүүхэд боллоо.
Шүүхээс Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг батламжилсан СЕХ-ны шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг Л.Наранбаатарт өгөх ёсгүй байсан гэсэн үндэслэлээр Д.Мөнхцэцэг шүүхэд гомдол гаргасан байсан юм.
Б.ЭНХ