Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг тавих гэж байна.
Тус жүжгийг ирэх сарын 9,10-нд тоглох бөгөөд Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ Б.Цогнэмэх А.Даваахүү нар ажиллах гэнэ.
Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авьяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцох юм байна.
Тасалбарыг энэ сарын 29-нөөс худалдаалах бөгөөд үнийн хувьд суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй худалдаална.
А.СҮРЭН