Лэди Гага Хятадад хөл тавих эрхээ хасуулах уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Лэди Гага Хятадад хөл тавих эрхээ хасуулах уу?

Алдарт дуучин Лэди Гага өнгөрсөн амралтын өдрөөр бурхны шашны тэргүүн Далай ламтай уулзсан нь Хятадын шүтэн бишрэгчдийг нь бухимдуулжээ. Далай ламтай олон улсын төр засгийн лидерүүд уулзах нь Түвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн үйлдэл хэмээн Хятадын засгийн газар хүчтэй эсэргүүцдэг юм. Түүнчлэн Селена Гомез, “Bon Jovi” “Maroon 5” зэрэг Барууны алдартай хамтлаг дуучид Далай ламтай уулзсанаас болж Хятадад хийх тоглолтоо цуцалж байв.

Лэди Гага бол Хятадад хамгийн алдартай барууны дуучдын нэг юм. Түүнийг Далай ламтай уулзсаны дараа Хятадад хөл тавих эрхээ хасуулах нь гэх харамсал шүтэн бишрэгчдийнх сэтгэлийг зовоох болжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж