Наадмын тасалбарыг ирэх сарын 6-наас худалдаална

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарыг ирэх сарын 6-наас худалдаална

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг ирэх сарын 6-наас эхлэн  Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 162024 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд жуулчдын тасалбар 25 ам.доллар байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон. Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж