Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

National Geography of Mongolia

Цахар нь 14-17-р зууны үед бий болсон Монголын зургаан түмний нэг. Цахарын Лигдэн хутагт хаан гэж түүхэнд буй. Монгол хэлний цахар аялгуу нь Халх, Ордос аялгуутай ижил. 

Цахарын алдар цуутай хүмүүсийг дурдвал суут эрдэмтэн Шарайд Мянгат, Торой Банди хэмээх Нанзад , монголчуудыг Манжийн дарлалаас гарахад, тусгаар тогтнолоо эгүүлэн олж авахад ихээхэн нөлөө үзүүлсэн цэргийн жанжин Сумъяа бэйс, Чингис хааны кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн Баасан гэх мэт олон хүнийг нэрлэж болно. 

Одоо БНХАУ-ын Шинэ Хязгаар/ Шинжаан/-ын Бор тал, Өвөр Монголын Шилийн гол, Улаанцав аймгийн хэдэн хошуунд 400 000 орчим цахар монголчууд бий. Харин манай улсын Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд цөөн тооны Цахар монголчууд бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж