Лагард Их Британийн Төв банкийг магтав

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Лагард Их Британийн Төв банкийг магтав

ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард Их Британийн Төв банкийг хэцүү үед оновчтой ажилласан хэмээн магтав. Улс даяар явуулсан санал асуулгаар Их Британи улс Европын холбооноос гарах нь тодорхой болох үед тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан юм.

“Маш хурдан рейкц үзүүлж, фунт стерлинг 10 хувиар суларсан. Харин Төв банк барьц алдалгүй, зах зээлийг тогтвортой байлгаж чадсан” хэмээн Лагард хэлсэнийг РИА Новости дамжуулжээ.

Мөн тэрбээр британичуудыг үүссэн нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, ямар ч асуудлыг өөдрөг талаас нь шийдэхийг зөвлөжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж